Захирлын мэндчилгээ

TODO GROUP LLC-тэй хамтран ажилладаг түншүүд болон харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Бид бизнесийн зах зээлд байгууллага болон хэрэглэгчийг холбох гүүр болон сэтгэл зүрх, оюун бодлоо хурцлан ажилладаг бөгөөд энэхүү маркетингийн салбартаа тэргүүлэгч байгууллага болохын төлөө өдөр бүр хичээн ажилладаг хөдөлмөрч, амжилттай хамт олон билээ. Бид цаашид компанийнхаа үнэ цэнийг өсгөж урт хугацаанд тогтвортой хөгжихөд шаардлагатай шийдлүүдийг олох нь үйлчлүүлэгч байгууллага буюу харилцагчдын зах зээлийн шаардлагыг зөв ойлгож, түүнд нийцсэн стратеги бүхий үйл ажиллагааг явуулах нь нэн тэргүүний шийдэл гэж үздэг. Мөн компанийн байгуулагдсан цагаас эхлэх түүхийн хуудсыг баяжуулж, компанийн өсөлт хөгжлийн үйл ажиллагаа бүрд харилцагчдын үнэ цэнд нийцэж, хэрэглэгчид хандсан үйлчилгээ тутамдаа хариуцлага, шаардлагыг хангахаас гадна компанийн дотоод үйл ажиллагааны хувьд жишиг компани байхын төлөө ажиллаж байна. Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж шударга өрсөлдөөнд давуу байдлыг бий болгох орчин үеийн шинэлэг шийдэл инновацийг эрэлхийлсэн бүтээлч хандлагатай хариуцлагатай хамт олон байна.

АЛСЫН ХАРАА

Бид бизнесийн зөв гарц нь байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Оновчтой шийдэл
Чадварлаг боловсон хүчин
Бизнесийн ёс зүй, тогтвортой харилцаа

ФИЛОСОФИ

Бид дэлхийн жишигт нийцсэн шинэлэг маркетингийн бодлого баримтлан ажиллана.

Бидний уриа

Түрүүлж сэтгэ

Чанарын бодлого

Бид харилцагч бүрийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, бодит үр дүнг харуулахуйц сүүлийн үеийн арга техник ашиглан брэндийн нэр хүндийг өсгөхүйц шилдэг санааг эрэлхийлж ажиллах болгно.

Манай хамт олон

Д. Тодхүү

Ерөнхий захирал

Ч. Солонго

Ахлах дизайнер

Б. Нарантуяа

Контент менежер

Ж. Пүрэвдорж

Дизайнер
TODO GROUP LLC

TODO_GROUP нь маркетингийн #зөвлөх үйлчилгээ, #сошиал хөгжүүлэлт, #идэвхжүүлэлт, #сургалт, #стратеги төлөвлөлт гэсэн чиглэлээр таны бизнест санал болгож байна.Бидэнтэй холбоо барих утас: 9999-7117

Posted by TODO GROUP on Wednesday, March 13, 2019

Бид хэн бэ

TODO GROUP ХХК нь сошиал медиа, стратеги төлөвлөлт, маркетингийн компанит ажил, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба маркетингийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлсэн мэргэжлийн байгууллага юм.
Аливаа бүтээгдэхүүн маш их цаг хугацаа, хүч хөдөлмөрийн үр шимээр бүтдэг. Гэвч түүнийг олон нийтэд хүргэхэд мөн тэдий хэмжээний зардал гарах тохиолдол олонтой. Бидний зорилго бол танд учирч болох тэр зардлыг үгүй болгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх. Маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээгээр олон жилийн туршлагатай манай хамт олон тантай хамтарч ажиллахдаа баяртай байх болно.