“MMCG” судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар дотоодын ТОП 50 компани жилд дунджаар 75 тэрбум төгрөгийг маркетингийн зардалд зориулдаг гэсэн дүн гарсан байна.
Судалгаанд хамрагдсан “ТОП 50” компани маркетингийн зардлын 80 хувийг зар сурталчилгаа, урамшуулалд зориулдаг аж. Мөн нийт зардлын 70 хувийг уламжлалт медиа буюу телевиз, сонин, сэтгүүл, FM, радиогийн сурталчилгаа зэрэгт зориулдаг бол 30 хувийг дижитал медиа буюу сошиал медиа, вэбсайт, гар утас, имэйл маркетинг зэрэгт зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Компаниудын судалгаа хөгжүүлэлт буюу R&D зардал 10 хувьд ч хүрэхгүй байгаа нь маркетингийн үйл ажиллагааны систем, процессын ноцтой алдаатай байгааг харуулж байна гэж “MMCG” судалгааны компани онцолсон байна. Харин дэлхийн хэмжээнд контент маркетинг, чатбот, нөлөөлөгчийн маркетингийн шинэ чиглэлийг тодорхойлж байна гэж маркетерууд онцоллоо.
Эх сурвалж: Bloomberg Mongolia www.bloombergtv.mn